Kirin Ichiban - Японы дээд зэргийн лагер шар айраг
Японы хамгийн эртний, нэр хүндтэй шар айраг үйлдвэрлэгчдийн нэг болох Kirin Brewery компанийн 1990 оноос үйлдвэрлэж эхэлсэн Kirin Ichiban нь “First press” буюу анхны шүүлтийн технологийг ашиглан исгэдгээрээ онцлогтой шар айраг юм.
100% амуу соёолж, хамгийн сайн чанарын зөрөг цэцэг, цэвэр усыг ашигласнаар Kirin Ichiban шар айргийн баялаг, жигд амтыг бий болгодог.
"First Press" гэх өвөрмөц техник нь гол орцуудыг шахахдаа зөвхөн эхний шахалтыг л ашиглах явдал бөгөөд анхны шүүлтээс хойших түүхий эдүүдийг дахин ашиглалгүй хаядаг байна. Ингэснээр илүү цэвэр, боловсронгуй амтыг гаргаж авдаг.
Kirin Ichiban нь Ази, Хойд Америк, Европын томоохон зах зээлүүдэд нэвтэрч, дэлхий даяар өргөн тархсан бөгөөд олон улсын хэмжээнд хамгийн алдартай Ази шар айргуудын нэг юм.
top of page
0,00 MNTЦена
bottom of page
